Тавилганд суурилдаг цахилгаан бараа сонгох 5 шалтгаан

2023-12-12

Гал тогоогоо төлөвлөхөд тавилганд суурилдаг эсвэл бие даасан цахилгаан бараа сонгох нь чухал шийдвэрүүдийн нэг юм.

Бие даасан цахилгаан бараа нь өргөн хэрэглэгддэг ч тавилганд суурилах цахилгаан бараа сонгох хэд хэдэн шалтгаан болон давуу талыг танилцуулья.

1. Орон зай хэмнэх

2. Илүү удаан эдэлгээ

3. Чимээ бага

4. Цэвэрлэхэд хялбар

5. Эрчим хүчний хэмнэлттэй

1. Орон зай хэмнэх

Тавилганд суурилах цахилгаан барааны хамгийн том давуу тал нь орон зайн хэмнэлт юм. Цахилгаан хэрэгслүүдээ тавилган хооронд шүүгээнд байршуулахаар төлөвлөх нь шалны зайг хэмнэж таны гал тогоог илүү нээлттэй, цэлгэр харагдуулна.


2. Илүү удаан эдэлгээ

Тавилганд суурилсан цахилгаан бараа нь илүү бат бөх удаан эдэлгээтэй байдаг. Мөн давхар шүүгээ болон тавилга дотор байрлаж байгаа тул мөргөж санамсаргүй цохигдох зэрэг эрсдэлээс хол байдаг.


 3. Чимээ бага

Таны гал тогооны дуу чимээг багасгана. Ихэнх цахилгаан бараа нь өөртөө дуу намсгах хана байдаг боловч ажиллагааны дуу багагүй сонсогддог. Цахилгаан барааг тавилганд суурилуулснаар давхар дуу чимээг шингээж багасгаснаар таны хоол хийх үйл явц илүү тайван, тааламжтай болно.


4. Цэвэрлэхэд хялбар

Цахилгаан хэрэгслийн хажуу тал завсраар юм унах, асгарах зэрэг асуудлыг тавилганд суурилах цахилгаан бараанд гардаггүй. Ингэснээр танд гал тогоогоо цэвэрлэхэд илүү хялбар болно.


5. Эрчим хүчний хэмнэлттэй

Тавилганд суурилах цахилгаан барааны бас нэгэн давуу тал нь бие даасан төхөөрөмжөөс илүү эрчим хүчний хэмнэлттэй байдаг. Илүү нягт битүүмжтэй, Шүүгээнд суурилсан тул тогтвортой температурыг барих боложтой байдаг. Ингэснээр танд эрчим хүчний зардлаа хэмнэж, гал тогоогоо байгаль орчинд ээлтэй болгоход тусална.

 


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах