Хэрвээ эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд гарах зардлыг худалдан авагч хариуцна. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг захиалгын төлбөрийг төлсөн болон тус захиалгыг буцаах, цуцлах тохиолдолд буцаалтын нөхцлийн дагуу шийдвэрлэнэ.
Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тодорхой хугацаагаар хүргэлтийн хугацаа хойшлогдож болно. Компани нөхцөл байдлаас шалтгаалан хүргэлтийн хугацаа хойшлогдсон талаар болон хүргэх боломжтой хугацааг хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
www.EuroElectronics.mn цахим худалдааны систем (цаашид “Систем” гэх) нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийн /цаашид “Хэрэглэгч”/ мэдээллийг цуглуулна . Үүнд:
Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд “Евро Электроникс” ХХК Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
“Евро Электроникс” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.