Тохирсон телевиз хэрхэн сонгох вэ?

2024-01-25

Телевиз худалдан авахдаа та дараах 5 хүчин зүйлийг анхаараарай.

1. Дүрслэл

Та телевиз сонгохдоо өөрийн хэрэглээнд таарах дүрслэлийн чанарыг сонгох нь чухал юм. Хэрвээ та NetFlix үзэж Playstation тоглодог бол танд QLED4k - с хойш үеийн загварууд тохиромжтой. Мөн дүрс дамжуулах хурд 120hZ - с өндөр үзүүлэлттэй зурагт сонгох нь дүрсний гайхалтай цэвэр тод шилжилтүүдийг харуулдаг. Харин та ихэвчлэн кабелийн зурагт үздэг бол Crystal UHD загвар нь илүү тохиромжтой.

 


2. Дэлгэцийн хэмжээ

Телевизийн хэмжээ том байх тусам илүү тав тухтай гоёмсог байдаг боловч та өөрийн гэрт тохирсон хэмжээг сонгох нь танд үзэхэд илүү таатай мэдрэмжийг төрүүлэх болно.

Дэлгэцийн хэмжээ Үзэх зай
32 инч 1,07м
43 инч 1,37м
50 инч 1,53м
55 инч 1,68м
65 инч 1,98м
75 инч 2,29м
85 инч 2,59м
98 инч

 


3. Телевизийн загвар

Та гэрийнхээ том чимэг болох зурагтын загварыг сонгохдоо хүрээ, зузаан, хананд тогтоох эсэхээс хамааран суурь хөл зэргийг нь бодолцон үзээрэй. Samsung зурагт нь Air slim, Neo slim, Infinity Onе гэх мэт таны гэрт тохирох гоёмсог загваруудын сонголттой.


4. Үйлдлийн систем

Орчин үеийн ухаалаг үйлдлийн системтэй зурагтаар та хүссэн аппликейшнээ суулгаж, вэбээс хайлт хийж, дуртай контентоо youtube, netflix зэргээр үзэх боломжтой. Та ухаалаг зурагт худалдан авахдаа өөрийн хэрэглээнд нийцэх үйлдлийн системтэйг сонгон авах нь чухал юм.


5. Дуугаралт

Таны үзэж буй нэвтрүүлэг, кино, дуу зэргийг бодит мэд дуугаралт амилууж өгдөг. Dolby vision, Q-Symphony, Object track sound зэрэг дуугаралтын системүүд нь танд бодит мэт цэвэр дуугаралтыг мэдрүүлнэ.

 


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах