Эзэгтэй таны ажилсаг туслах Аяга таваг угаагч

2024-02-26

Таны ажлыг хөнгөвчлөх аяга таваг угаагчын давуу тал.

1. Бактерийг 99,9 хувь устгаж гүн цэвэрлэнэ.

Аяга таваг угаагч нь бактерийг 99,9 хувь устгахаас гадна, гар хүрэхгүй жижиг зайнд хүртэл гүн цэвэрлэдэг. Та угаах аяга тавагны хэмжээ зэргээс хамааран угаалтын программаа сонгон угаах боломжтой. Сав суулга угаах горим нь удаан тогтсон өнгөр зэргийг арилгаж гайхмаар үр дүнг мэдрүүлнэ.


2. Усны хэмнэлт.

Аяга таваг угаагч нь загвар хэмжээнээс хамааран 1 угаалтандаа 9-15 литр ус зарцуулдаг. Гар аргаар 14 багц аяга таваг угаахад 100 гаруй литр ус, 3 кВт.цаг эрчим хүч зарцуулна гэсэн үг. Үүнтэй ижил зүйлийг Hansa аяга таваг угаагчаар 10 л ус, 1 кВт-аас бага хүчин чадалтай усаар угааж болно.


3. Аюулгүй ажиллагаа.

Hansa аяга таваг угаагчийн Aqua Stop систем нь ямар нэг байдлаар ус алдах тохиодлдыг мэдрэн усыг автоматаар нийлүүлэлтээс салгадаг. Тиймээс аяга таваг угаагч эвдэрсэн ч ус гоожихгүй тул богино холболт үүсэх эрсдэлгүй аюулгүй найдвартай туслах тань байх болно.

 


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах